1、 ҮЗЭСГЭЛЭН САЙХАН МИНИЙ НУТАГ《美丽的草原我的家》
Үзэсгэлэн сайхан миний нутаг

Өнгийн цэцэг солонгорно
Уран болжмор жиргэн донгодно
Усан болор гол дуналзана
Ардаг тарган адуу давхилдаад
Ассан сувд шиг хоньд бэлчинэ.
Дахилт:
Аа ха хөе
Хоньчин хүүхний уянгат дуу
Хөдөө талдаа хангинан цууриатна.
Ус билчээр тэнцсэн нутаг аа
Үнэн сэтгэлээсээ би хайрлана
Цэлгэр тал саруулхан тэнийлгэнэ
Цаадах цагаан гэр харагдана
Хөдөө нутгаа цогцлон байгуулна
Хөгжилт сайхан орон болгоно.
Дахилт:
Аа ха хөе
Хоньчин хүүхний уянгат дуу
Хөдөө талдаа хангинан цууриатна.
2、Живсмаа- ЭЭЖДЭЭ ОЧНО БИ (图布兴吉雅:《回到妈妈身边》)

1.
Харь холын газраас би ээжийгээ санаж явнаа
Хайртай буурал ээж минь та хүүгээ хүлээж сууна уу
Харын ус нь урсахаар хүү нь хариад очноо
Хавар эхлэхэд ээж минь та биеэ сайн хичээгээрэй
Дх:
Өвлийн шөнө урт шүү намайгаа зүүдлээрэй
Үүр цайж өглөө болоход ээждээ очноо би
2.
Хөндлөн холын газраас би ээжийгээ санаж явнаа
Хөөрхий буурал ээж минь та хүүгээ хүлээж сууна уу
Хүлгийн төвөргөөн ойртсоор аав минь ирдэг шиг
Холын газраас хүү чинь би ээждээ очно доо
Дх:
Өвлийн шөнө урт шүү намайгаа зүүдлээрэй
Үүр цайж өглөө болоход ээждээ очноо би
3.
Хөгжилт хотын гудамжаар би ээжийгээ санаж явнаа
Дэндүү хайртай ээж минь та хүүгээ хүлээж сууна уу
Туулын ус нь үерлэхэд хүүн яваад очноо

Уулын модод нахиалахад та биеийгээ сайн хичээгээрэй
Дх:2
Өвлийн шөнө урт шүү намайгаа зүүдлээрэй
Үүр цайж өглөө болоход ээждээ очноо би
你可以到:天堂草原、蒙古元素音乐网、苏力德-蒙古歌曲-蒙古说唱-蒙古**-蒙古视频分享网站、yc.5sing.com/1059629.html 等等许多网站上看看。


